Дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч роуминг үйлчилгээг идэвхжүүлснээр тухайн улсын операторын сүлжээнд яриа, мессеж, интернет үйлчилгээнүүдийг цогцоор нь ашиглах боломжтой. Эх дэлхийн хаанаас ч эх орондоо байгаа мэт ярих боломжийг олон улсын роуминг үйлчилгээ танд олгож байна.

Роуминг үйлчилгээний эрх нээлгэснээр

Дараа төлбөрт хэрэглэгч Ярианы эрх Мессеж эрх Дата



* Роуминг үйлчилгээг ашиглах хэрэглэгчийн гар утас 3G дэмждэг байх шаардлагатай.

ҮЙЛЧИЛГЭЭ ИДЭВХЖҮҮЛЭХ

Хэрэглэгч үйлчилгээний салбарт өөрийн биеэр очин гэрээ байгуулж үйлчилгээг идэвхжүүлнэ.

Бүрдүүлэх материал:
- Хувь хэрэглэгч бол иргэний үнэмлэх
- Байгууллагын хэрэглэгч бол албан бичиг
- Барьцаа төлбөр 400.000 төг

ҮЙЛЧИЛГЭЭ ЦУЦЛАХ

- Хэрэглэгч үйлчилгээний салбарт өөрийн биеэр ирж үйлчилгээг цуцална.
- Хэрэглэгч роуминг үйлчилгээг цуцалж барьцаа төлбөрөө буцаан аваагүй тохиолдолд үйлчилгээг ашиглах эрх нээлттэй хэвээр байна.

Тухайн орны хэрэглэгч рүү

Утасны дугаар Call

Монгол руу

+976 Гар утасны дугаар Call

Бусад улс руу

+Улсын код Гар утасны дугаар Call

Роуминг үйлчилгээг идэвхжүүлснээр та мессеж хүлээн авах, илгээх болон мессежид суурилсан бүх төрлийн нэмэлт үйлчилгээг авах боломжтой юм. Мессеж илгээх тариф нь тухайн улсаас хамааран харилцан адилгүй байх ба мессеж хүлээн авахад төлбөргүй.

Монгол руу мессеж илгээх

Утасны дугаар Send

Бусад улс руу мессеж илгээх

Улсын код Хотын код Утасны дугаар Send

Роуминг үйлчилгээг идэвхжүүлснээр та тухайн улсын операторын сүлжээнд гар утсаараа интернет ашиглах боломжтой болно. Сүүлийн үеийн загварын ухаалаг гар утаснууд нь таны оролцоогүйгээр өөрөө автоматаар үндсэн болон нэмэлт программ хангамжуудаа шинэчилж /Update/ байдаг. Энэ нь төлбөр өндөр гарах шалтгаан болдог тул та дата роуминг үйлчилгээг ашиглах шаардлагагүй тохиолдолд дараах зааврын дагуу идэвхгүй болгоорой.

Settings Cellular Data roaming (on, off)

Settings Wireless and Network Mobile networks Data roaming

Nokia Settings Wireless and Network Mobile networks Data roaming (on, off)

3G дэмждэг симтэй байх шаардлагатай юу ?

Тийм. Таны сим карт 3G сүлжээг дэмждэг байх шаардлагатай.

3G дэмждэг утастай байх шаардлагатай юу ?

Тийм 3G сүлжээний гар утастай бүх хэрэглэгчид роуминг үйлчилгээ ашиглах боломжтой.

Роуминг үйлчилгээ ашиглан гадаадад зорчиж байх үедээ Мобайл банк үйлчилгээ ашиглах боломжтой юу ?

Тийм болно.

Роуминг үйлчилгээ ашиглан зорчиж байх үедээ video call хийх боломжтой юу ?

Боломжгүй.

Гадаадад зорчиж байх үед ДоРеМи үйлчилгээ ашиглаж болох уу ?

Боломжтой.

Тусч мессеж үйлчилгээ ашиглах боломжтой юу ?

Боломжтой.

- Та 310 дугаар руу ”G” үсэг илгээснээр төлбөрийн мэдээллээ авч болно. Роуминг үйлчилгээний төлбөр нь тухайн орны операторуудаас шууд сонгогдсон болон хэрэглэгчийн сонгосон роуминг операторын тарифаар тооцогддог учраас 2-3 хоногийн хоцрогдолтой ирэх тохиолдол байдаг. Төлбөрийн нэхэмжлэх хоцрогдолтой ирсэн тохиолдолд роуминг үйлчилгээний төлбөр дараа сарын ярианы төлбөрт шилжиж тооцогдоно.
- Хэрэглэгч роуминг үйлчилгээг ашиглан гадаадад зорчиж байхдаа цахим салбар www.gmobile.mn сайтад хандан төлбөрөө төлөх боломжтой.

Тусламж авах

Монголд: 3636 , 93103636 call

Гадаадад: www.g-mobile.mn Онлайн туслах , 93103636 call

Жи-Интернетфон үйлчилгээ нь эх дэлхийн хаанаас ч Монгол орны үүрэн болон суурин холбооны бүх дугаарт хамгийн хямд тарифаар холбогдох боломжийг олгодог үйлчилгээ бөгөөд энэхүү үйлчилгээ нь урьдчилсан төлбөрт 0/50, 50/50 үйлчилгээний интернет хувилбар юм.

Жи-Интернетфон үйлчилгээ нь дараах давуу талуудтай

  • Интернетийн үйлчилгээтэй дэлхийн аль ч газраас дурын сүлжээний утсанд дуудлага хийх, хүлээн авах
  • Та хаана, аль улсад байгаагаас үл хамааран Монгол болон бусад аль ч улсын операторын хэрэглэгчид өөрсдийн сүлжээний тарифаар тантай холбогдох
  • Суурин болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас, IP суурин утас гэх мэт өөрийн нөхцөлдөө тохируулан төрөл бүрээр холбогдох
  • Олон улсын ярианы гарц ашиглан гадаад орны дугаарт дуудлага хийх
  • Дуудлага шилжүүлэх, давхар дуудлага авах, дуудлагын түүх харах, утасны жагсаалт үүсгэх зэрэг нэмэлт үйлчилгээг ашиглах

Ярианы тариф

Үйлчилгээ Жи-Мобайлын сүлжээнд Бусад сүлжээнд Олон улсын дугаарт Орох дуудлага
0/50 багцтай интернетфон 0 төг 50 төг 009 гарцын тариф 0 төг
50/50 багцтай интернетфон 50 төг 50 төг 009 гарцын тариф 0 төг

Бусад сүлжээ: Юнител, Скайтел, Мобиком Монголын цахилгаан холбоо, Төрийн холбоо, Төмөр замын холбоо, Нисэхийн холбоо


Шинэ дугаарын үнэ

Үйлчилгээ Дугаарын үнэ Дагалдах нэгж Хугацаа
0/50 багцтай интернетфон 10.000 төг 0 30 хоног
120.000 төг 30.000 365 хоног
50/50 багцтай интернетфон 10.000 төг 2.500 180 хоног

Азын дугаарын нэмэгдэл

Ангилал Платинум дугаар Алтан дугаар Мөнгөн дугаар Хүрэл дугаар
Дугаарлалт 78BBAAAA, 78АA98AA 78AAAA78 78**AAAA 78**AABB, 78АВ78АВ, 78АВАВ78 78**ABAB, 78**ABBA
Үнэ 1.000.000 төг 500.000 төг 50.000 төг 25.000 төг
Жич: 78 гэсэн дугаарлалтуудаас үүсгүүлэх боломжтой
  • Шинэ дугаарыг үйлчилгээний бүх салбарууд болон Жи-Интернетфон үйлчилгээний гэрээт борлуулагчдаас онлайнаар болон бусад хэлбэрээр худалдан авах боломжтой
  • Тухайн аль нэг оронд борлуулж байгаа IP Phone суурин утас худалдан авч Жи-Интернетфон үйлчилгээний дугаар суулган ашиглах боломжтой.

Үйлчилгээг ашиглахад шаардлагатай зүйлс

  • 256Кbps -ээс дээш хурдтай интернет холболттой байх.
  • Тухайн интернет холболтын Firewall хамгаалалт интернетфон үйлчилгээг хаахгүй байх. /Зарим интернет SIP тєрлийн їйлчилгээг блоклосноос болж ярианы чанар доголдох асуудал гарч болзошгүй/.

Хэрэглэгч та дараах програмуудаас өөрт хэрэгтэйгээ татан авч суулгана уу

IP СУУРИН ТӨХӨӨРӨМЖ АШИГЛАН ХОЛБОГДОХ IP Phone суурин утасны тохиргоо хийх заавар
IP Box суурин төхөөрөмж дээр тохиргоо хийх заавар
COMPUTER / NOTEBOOK АШИГЛАН ХОЛБОГДОХ 3CX Phone - / Програм татах/ - / Заавар татах/
X-Lite 4 - / Програм татах/ - / Заавар татах/
Маcintosh X-Lite - / Програм татах/ - / Заавар татах/
УХААЛАГ УТАСНААС ХОЛБОГДОХ Apple-ийн Apple Store - / Аппликейшн татаж суулгах/
Android –ийн Play Store - / Аппликейшн татаж суулгах/

Данс цэнэглэх заавар

Данс цэнэглэх, дансны үлдэгдэл шалгахдаа 311 дугаарт залгана уу.

311 Call

Цэнэглэгч картууд

Онлайнаар нэгж авах бол энд дарна уу

IP phone суурин утас гэж юу?

IP Phone суурин утас нь харахад энгийн гэрийн суурин утастай адил боловч оролт нь RJ45 буюу сүлжээний кабелиар интернетэд холбогдон ажилладаг төхөөрөмж юм. Жи-Мобайлын утасны дугаар, нууц хаягийн тохиргоог уг төхөөрөмжид хийгээд интернетэд холбосноор Та байнгын ажиллагаатай Интернетфон суурин утастай боллоо гэсэн үг.

IP box төхөөрөмж гэж юу?

IP box төхөөрөмж нь интернетийн сүлжээний мэдээллийг Tone/Pulse сигналтай энгийн хэрэглээний утас, факс аппаратанд тохируулсан хувиргагч юм. Уг төхөөрөмжид Жи-Интернетфон үйлчилгээний дугаар суулган энгийн суурин утасны аппарат залгаж, интернетийн сүлжээнд холбосноор хүссэн газраасаа дуудлага хийх хүлээн авах боломжтой болно.

Жи-Интернетфон үйлчилгээ эдийн засгийн хэмнэлттэй юу?

Гадаадын ямарч улсаас өөрийн эх оронруугаа Монгол улсад мөрдөгдөж буй үүрэн холбооны үнэ тарифаар дуудлага хийх боломжийг олгож буй үйлчилгээ юм. Жишээлбэл: Жи-Мобайлын сүлжээнд 0 төг, бусад сүлжээнд 50 төг-өөр дуудлага хийх боломжтой.

Жи-Интернетфон үйлчилгээг дэлхийн аль ч улсад ашиглах боломжтой юу?

Тухайн оронд таны ашиглаж байгаа интернет үйлчилгээнд энэ төрлийн үйлчилгээний хязгаарлалтгүй, хурд болон техникийн шаардлага хангаж байвал дэлхийн аль ч улсаас холбогдох боломжтой.

Жи-Интернетфон үйлчилгээний дугаараас олон улс руу дуудлага хийж болох уу?

Та олон улсын ярианы гарц ашиглан гадаад орны дугаарт залгах боломжтой. 009 + Улсын код + Утасны дугаар хийн залгана. Ярианы төлбөр = Америк, Солонгос, Хятад гэх мэт Монголчуудын хамгийн их зорчдог 14 улсруу 1 минутын 100 төг-өөр дуудлага хийх боломжтой.

Жи-Интернетфоны шинэ дугаараа ашиглахгүй тохиолдолд эрх нь хаагдах уу?

Жи-Интернетфоны дугаарын үйлчилгээний хугацаа дууссанаас хойш 14 хоног гаднаас дуудлага хүлээн авч цааш орох, гарах яриа хаагдаж 3 сарын хугацаанд хадгалагдана. Хэрэглэгч энэ хугацаанд хоногтой картаар цэнэглэн үйлчилгээгээ сэргээгээгүй тохиолдолд дугаарын эрх хүчингүй болно.

Нууц үгээ мартсан эсвэл өөрчлөх тохиолдолд хэнд хандах вэ?

Нууц үгийн тусламжтайгаар таны дугаарыг ашиглах боломжтой байдаг тул бид бичиг баримттайгаа ирсэн үндсэн хэрэглэгчид нууц кодыг олгодог. Хэрэв та гадаадад ажиллаж амьдардаг бол internetphone@g-mobile.mn хаяг руу нууц үг солих хүсэлтээ илгээхдээ хэрэглэгчийн овог нэр, холбоо барих утасны дугаар, имэйл хаяг, үнэмлэх болон регистрийн дугаар, ойролцоогоор дансанд байрлах нэгжийн мэдээллийн хамт илгээснээр бид хэрэглэгчийн мэдээлэл таарч буй эсэхээс хамааран нууц үгийг олгох болно.

Гадаад орны операторын дугаараар эсвэл Монгол операторуудын дугаараар 3G ашиглан Жи-Интернетфоны дугаараар дуудлага хийж байгаа үед гар утасны төлбөр дээр давхар төлбөр гарах уу?

Тухайн операторын 3G үйлчилгээний төлбөрийн нөхцлийн дагуу төлбөр гарна. Энэ нь зарим тохиолдолд яриа хийх үед ашигласан kb мэдээллийн хэмжээнээс хамааралтай байдаг. Харин тухайн улсаасаа үнэгүй Wi-Fi Zone (их дэлгүүр, зочид буудал, ресторанд байдаг) ашиглан яриа хийх тохиолдолд гар утсан дээр нэмж төлбөр гарахгүй.

Гадаадад байгаа хэрэглэгч Жи-Интернетфоны дугаарыг худалдан авах, цэнэглэх боломжтой юу?

Тухайн улсдаа байдаг Жи-Интернетфон үйлчилгээний гэрээт диллерээс худалдан авч болно. Мөн олон улсын төлбөрийн карт ашиглан гэрээт борлуулагчдын веб сайтаар дамжуулан шинэ дугаар худалдан авах буюу дансаа цэнэглэх боломжтой.

Жи-Интернетфоны дугаарыг Монголд ашигладаг Unitel /Mobicom, Skytel, G-Mobile/-ийн дугаартайгаа холбож болох уу?

Та Монголд ашигладаг аль ч операторын дугаартаа ирсэн дуудлагыг Жи-Интернетфон үйлчилгээний дугаарт тухайн операторын дуудлага шилжүүлэх үйлчилгээ ашиглан шилжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл та дэлхийн хаана ч байсан найз нөхөд тань таны Монгол дугаарт залгаад таньтай холбогдож болно гэсэн үг. Энэ тохиолдолд таны Жи-Интернетфон дугаарт ямар нэгэн төлбөр гарахгүй. Харин таны дуудлага дамжуулсан дугаарт тухайн сүлжээнээс Жи-Мобайлын дугаарт залгасан төлбөр гарна.

Үйлчилгээний талаар бусад лавлагааг хэрхэн авах вэ?

Үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг gnetphone@yahoo.com хаягаар 24 цагийн онлайн оператортай холбогдон авах эсвэл internetphone@g-mobile.mn хаягаар и-мэйл бичиж болно. Мөн 98103636 утсаар холбогдох боломжтой.

Та өөрийн гар утсаа ашиглан ярианы ямар нэгэн саатал хоцрогдолгүйгээр чанарын өндөр түвшинд дэлхийн 240 гаруй улс руу 009 гарц ашиглан хамгийн хямд тарифаар холбогдох боломжтой. Дараа төлбөрт хэрэглэгч барьцаа төлбөр байршуулан энэхүү үйлчилгээг ашиглах боломжтой харин урьдчилсан төлбөрт үйлчилгээ шууд нэгжээрээ ярих боломжтой юм.

Дуудлага хийх заавар

009 Улсын код Утасны дугаар

Жишээ нь: Солонгос улсруу ярихдаа

009 82 10 84699919

Суурин утас руу ярихдаа

009 Улсын код Хотын код Утасны дугаар
Улсын нэр Улсын код Тариф (төг)
1 Хятад 86 100
2 Гонгконг 852 100
3 Энэтхэг 91 100
4 Малайз 60 100
5 Сингапур 65 100
6 Өмнөд Солонгос 82 100
7 Тайланд 66 100
8 АНУ 1340 100
9 Канад 1204 100
10 Казакстан 771 150
11 ОХУ 7 180
12 Австрали 61 200
13 Чех 420 200
14 Герман 49 200
15 Япон 81 200
16 Шинэ Зеланд 64 200
17 Швед 46 200
18 Тайван 886 200
19 Түрк 90 300
20 Их Британи 44 300