Хос дугаар худалдаанд гарлаа

      Жимобайл компани гэгээн хайрын баярыг тохиолдуулан хоорондоо 247 хоног хязгааргүй ярьж, 247 мессеж бичих эрхтэй хос дугаар худалдаанд гаргалаа. Хэрэглэгч та урьдчилсан төлбөрт үйлчилгээний хүссэн 2 дугаараа үйлчилгээний салбаруудаас хослуулан аваарай.     Хос дугаарын үнэ - 8000₮.    

     Мөн та одоо ашиглаж байгаа дугаараасаа 247
 үйлчилгээнд бүртгүүлэх хүсэлт илгээн хайртай дотны хүнтэйгээ 247 хоног хязгааргүй ярьж, 247 мессеж үнэгүй бичих боломжтой.  

  • Хосын үйлчилгээнд бүртгүүлэхийг хүсвэл 247 тусгай дугаарт дурлалт хосынхоо дугаарыг мессежээр илгээнэ. Хүсэлт илгээсэн хэрэглэгчийн данснаас үйлчилгээний төлбөр 8000 нэгж хасагдана.
  • Хосын үйлчилгээний хүсэлт хүлээн авсан хэрэглэгч зөвшөөрч байвал LOVE, зөвшөөрөхгүй бол NO гэсэн утгыг 247 дугаарт хариу илгээнэ.
  • Хосын үйлчилгээний хүсэлтэнд тухайн өдрийн 23:59 цагийн дотор хариу илгээгээгүй тохиолдолд хүсэлт устана.
  • Хүсэлтийг хүлээн аваагүй тохиолдолд үйлчилгээний хураамж 8000 нэгж хэрэглэгчийн дансанд буцаагдана.
  • Хосын дугаараа солихдоо OFF гэсэн мессежийг 247 дугаарт илгээж өмнө бүртгүүлсэн дугаараа цуцалж, бүртгүүлэх шинэ дугаараа дахин илгээх боломжтой.
  • Нэг хэрэглэгч зөвхөн 1 дугаарыг хосын үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
  • 247 дугаарт мессеж илгээх тариф 15₮.
    Хэрэглэгч та хос дугаар болон 247 үйлчилгээг 2 сарын 28-ны өдрөөс өмнө амжиж аваарай.  
              
                                                                                                           Хосууддаа гэгээн хайрын баярын мэнд хүргэж, аз жаргал хүсье.